Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багийн төвүүдийг төвийн эрчим хүчинд холбож байна

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба анх Хэнтий аймгийн бүх сумыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийж гүйцэтгэж байсан бол одоо багийн төвийг цахилгааны найдвартай эх үүсвэртэй холбож эхэлсэн анхны аймаг болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багийн төвүүдийг төвийн эрчим хүчинд холбож байна
Багийн төвүүдийг төвийн эрчим хүчинд холбож байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба анх Хэнтий аймгийн бүх сумыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийж гүйцэтгэж байсан бол одоо багийн төвийг цахилгааны найдвартай эх үүсвэртэй холбож эхэлсэн анхны аймаг болж байна.

Энэ сарын 20-ны өдөр Өмнөдэлгэр сумын "Чандагана" багийг төвийг эрчим хүчний нэгдсэн системд холболоо. Тус баг нь аймгийн төвөөс 80 гаруй км, Өмнөдэлгэр сумын төвөөс 22 км алслагдсан баг юм. Энэхүү бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилга, аймгийн Засаг дарга Н.Ганбямбын дэмжлэгтэйгээр БЗӨБЦТС ТӨХК-ийн 48.5 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ.

Сар гаруйн өмнө Цэнхэрмандал сумын Согоот багийн төвийг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбож байсан. Удахгүй Батширээт сумын Барх багийн төв буюу Монгол толгойг өндөр хүчдэлд холбохоор төлөвлөжээ.

Хуваалцах