Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багийн Засаг дарга нар шинэ мотоцикльтой болжээ

Төв аймаг энэ онд "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих" уриаг дэвшүүлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багийн Засаг дарга нар шинэ мотоцикльтой болжээ
Багийн Засаг дарга нар шинэ мотоцикльтой болжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймаг энэ онд "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих" уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Баг төсөл”-ийг хэрэгжүүлэн, төрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг шинэ мотоциклиор хангах зорилт тавин ажиллаж буй юм.

Мотоциклийн зардлын зохих хувийг аймгаас шийдвэрлэхээр болжээ. Өндөрширээт сумын Сантын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Энхсайхан, Уянгын 3 дугаар багийн Засаг дарга Б.Гунгаазаан, Хайрханы 2 дугаар багийн Засаг дарга Ц.Сампилноров, Баянтуулын 1 дүгээр багийн Засаг дарга А.Даваа-Очир нар өнөөдөр шинэ мотоцикльтой боллоо.

Энэ нь төв суурингаас алслагдмал газар амьдарч байгаа малчид, ард иргэддээ төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Хуваалцах