Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ

Монголын багш нарт мэдлэг боловсролоо дээшлүүлэх, харилцан туршлага солилцох онлайн орчин бүрдүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, багшийн хөгжлийг дээшлүүлэх зорилготой бүтээгдсэн уг портал сайтыг Цахим сургалтын үндэсний төвөөс бүтээж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт түшигл

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ
Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд "Багшийн хөгжил" /www.teacher.sur.mn/ портал сайтыг нээлээ.

Монголын багш нарт мэдлэг боловсролоо дээшлүүлэх, харилцан туршлага солилцох онлайн орчин бүрдүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, багшийн хөгжлийг дээшлүүлэх зорилготой бүтээгдсэн уг портал сайтыг Цахим сургалтын үндэсний төвөөс бүтээж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт түшиглэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлж байгаа ажээ.

Монгол Улсын багш бүр онлайнаар харилцан суралцаж, ажлын байран дээр мэргэжил ур чадвараа дээшлүүлэн тасралтгүй хөгжих боломжийг Багшийн хөгжил портал сайт бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, багш бүр мэдээлэл хүлээн авах, дамжуулах, санаачлагч болох, онлайн орчинд өөрийн шилдэг санаа, шинэ арга зүй технологийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүнийгээ үнэлүүлэх, багш ярилцагч байх, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга туршлагаа баяжуулах зэрэг олон шинэ боломж бий болгож байгаа юм.

Хуваалцах