Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр хэлэлцлээ

ЮНЕСКО-оос “Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт олон улсын форум зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр хэлэлцлээ
“Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-оос “Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт олон улсын форум зохион байгууллаа.

Хиймэл оюун ухаан нь боловсролын дижитал өөрчлөлтийн дэд бүтцийн салшгүй хэсэг юм. Боловсролын салбарт хиймэл оюун ухааныг ашиглах, нэвтрүүлэх талаар санал санаачилга болон үүнтэй холбоотой тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Хиймэл оюун ухааны хөгжил нь Монгол Улсад харьцангуй шинэ ойлголт бөгөөд Монгол улсын Боловсролын салбарын цахим шилжилтэд шаардагдах бодлогын чиглэл гаргах ёстой асуудлуудын нэг юм. 21 дугаар зууныг дижитал шилжилтийн зуун гэж нэрлэж байгаа бол тус шилжилтийн цөмд өгөгдөл-мэдээлэл, мөн хиймэл оюун ухааны технологи гол байр суурь эзэлж байна.

Дижитал шилжилтийн зуунд ажиллаж амьдрах иргэдийг Дижитал Шилжилтийн Технологид сургах, ажиллаж амьдрах чадвартай болгоход боловсролын тогтолцоог бэлтгэх, шилжүүлэх ажлыг нэн дариу эхлүүлэх шаардлага тулгарч байна.

Гол анхаарах зүйлсийн тухайд хувь хүний нууц, тандалт, хяналтын систем, хувь хүний бие даасан хараат бус байдал, ялгаварлан гадуурхалт, нэг талыг барьж асуудалд хандах болон ёс зүйн бусад асуудлыг багтааж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах