Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ

Багш нар цалингаа нэмүүлж, 1.6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд нэг өдрийн ажил хаялт зарлаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ. Зураг: МҮОНРТ

Багш нар цалингаа нэмүүлж, 1.6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд нэг өдрийн ажил хаялт зарлаж байна.

Засгийн газар огцорч, улс төрийн байдал тогтворгүй өнөө үед багш нарын шаардлагыг биелүүлэх боломж нөхцөл байхгүй гэсэн тайлбарыг төрөөс өгч байгаа. Гэсэн хэдий ч Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ.

Гэхдээ ерөнхий боловсролын зарим сургуулийн багш нар хичээлээ зааж, хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Баянзүрх дүүргийн 111-р сургуульд 1300-гаад сурагч 3 ээлжээр суралцаж байна. Тус сургууль 70 гаруй багш ажилтантай. Сургуулийнхан өнөөдөр хичээл сургалтаа хэвийн явуулж байна. Гэхдээ тэд цалин нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 111-р сургуулийн захирал Бямбадоогийн яриаг хүргэе.

Хуваалцах