Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш, судлаачдад зориулсан ёс зүйн сургалт боллоо

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран их, дээд сургуулийн эрдэмтэн багш,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш, судлаачдад зориулсан ёс зүйн сургалт боллоо
Багш, судлаачдад зориулсан ёс зүйн сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхаа дөрвөн өдрийн сургалтыг энэ сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү сургалт нь заах арга зүйн шинэлэг арга барил танилцуулах, арга зүйн зөвлөмж өгөх, туршлага солилцоход чиглэгдсэн бөгөөд манай их, дээд сургуулийн 40 орчим багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид оролцсон байна.

Сургалтын нээлт, хаалтын ажиллагаанд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, тус Академийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Бандий нар оролцсон байна.

Хуваалцах