Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Багшийн сэтгэл хүүхдэд-2” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Завхан аймаг ирээдүйд хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин бэлтгэх багш нараа чадваржуулах, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэхэд онцгойлон анхаарч аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Багшийн сэтгэл хүүхдэд-2” багш, удирдах ажилтны сурга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багшийн сэтгэл хүүхдэд-2” сургалтыг амжилттай зохион байгууллаа
“Багшийн сэтгэл хүүхдэд-2” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Завхан аймаг ирээдүйд хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин бэлтгэх багш нараа чадваржуулах, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэхэд онцгойлон анхаарч аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Багшийн сэтгэл хүүхдэд-2” багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгууллаа.

Багш нараа улсын тэргүүний сургуулийн шилдэг багш нарын мэдлэг, ур чадвар, заах арга зүйгээс суралцуулах, улмаар сурагчдынхаа амжилтыг дээшлүүлэх зорилгоор энэ оны 1-р сард нийслэлийн тэргүүний “Шинэ үе” сургуультай хамтран зүүн бүсийн 14 сургуулийн багш нарт сургалт зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад улсын тэргүүний “Сант”, нийслэлийн тэргүүний “Шинэ үе” сургуулиудтай хамтран баруун бүсийн 15 сургууль, мэргэжлийн боловсролын сургуулиудын 600 гаруй багш, удирдах ажилтнуудыг чадавхижууллаа. Сургалтад 24 сумын 29 ерөнхий боловсролын сургуулийн математик, физик, мэдээллийн технологийн багш нар оролцлоо. Сургалтын үр дүнд багш нарын мэдлэг, ур чадвар дээшлэхээс гадна сэтгэлгээ, хандлага, сурагчидтайхаа харилцах арга барилд томоохон дэвшил гарна гэж харж байгаа юм.

Завхан аймгийн зүүн бүсийн шилдэг багш нар өнгөрсөн жил “Шинэ үе” сургууль дээр очиж туршлага судалсан бол энэ удаад баруун бүсийн сургуулийн багш нар улсын тэргүүний “Сант” бүрэн дунд сургуулиас туршлага судална. “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд энэ өвөл Тосонцэнгэл суманд дараагийн шатны сургалтыг зохион байгуулах бол ирэх жил зуны сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн багшийн хөдөлмөрийг бэлтгэсэн шавийнх нь амжилтаар үнэлж урамшуулдаг тогтолцоо руу шилжсэн байна. Энэ жилээс элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан сурагчийн багшийг 800.000 төгрөгөөр шагнаж эхэлсэн бол, шавь нь улсын олимпиадаас алтан медаль хүртсэн багшийг аймгаас 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Сурвалжилсан:Б.Оюун-Эрдэнэ

Хуваалцах