Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багтаамж сайтай авто зогсоолтой болно

Нийт 62 байршлыг урьдчилан тодорхойлсноос 2023-2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой 15 байршил байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багтаамж сайтай авто зогсоолтой болно
Багтаамж сайтай авто зогсоолтой болно. Зураг: МҮОНРТ

"Томоохон хөрөнгө оруулагчдад дуулгах ээлжит сонирхолтой төсөл бол их багтаамжийн авто зогсоолын байгууламж. Авто зогсоолоос үүдэн гардаг асуудлуудыг шийдвэрлэж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нь бидний төлөвлөгөөний нэг хэсэг" гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцолж байна.

Нийт 62 байршлыг урьдчилан тодорхойлсноос 2023-2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой 15 байршил байна.

Эдгээр байршлуудаас 2023 онд нягтаршил ихтэй бүс буюу Их тойруу орчмын хоёр байршилд 250-500 авто машины багтаамжтай, цахим системд холбогдсон давхар зогсоолыг төсвийн хөрөнгөөр болон төр хувийн хэвшлийн түншлэлийн журмаар байгуулахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм байна.

Үлдсэн 13 байршилд авто зогсоолын зориулалтаар төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчдыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.

Хуваалцах