Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Байгаль дэлхийгээ хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

БНХАУ-ын ӨМӨЗО болон Монгол Улсын хамтарсан “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ. Уралдаанд 6-17 насны 1003 бүтээл ирснээс ангилал

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ынӨМӨЗО болон Монгол Улсын хамтарсан “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ. Уралдаанд 6-17 насны 1003 бүтээл ирснээс ангилал тус бүрээс 22 бүтээл шалгарч, нийтдээ 200 шилдэг бүтээлийн эзэд уг үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм.

Жил бүр Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэхүү хүүхдийн гар зургийн уралдааныг уламжлан зохион байгуулдаг байна. Уг гар зургийн уралдааны сэдвийг жил бүр зохион байгуулагчдын зүгээс сонгон зарладаг бөгөөд энэ жилийн хувьд хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн урлан бүтээх чадварыг нэмэгдүүлэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдвийн дор зохиогджээ.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр...

Мөн тус уралдаан нь 7 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ жил Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран зохион байгуулагчаар оролцож байгаагаараа онцлогтой.

Гар зургийн уралдааны шилдгүүд...

Б. Сэргэлэн

Хуваалцах