Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулах ажлын хэсгийн хурал боллоо

"Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар тус санг бүртгүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэх ажлын төлөвлөгөө батлах зэрэг асуудлаар хэлэлцэж, бүртгэлийн асуудлаар Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулах ажлын хэсгийн хурал боллоо. Зураг: МҮОНРТ

"Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар тус санг бүртгүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэх ажлын төлөвлөгөө батлах зэрэг асуудлаар хэлэлцэж, бүртгэлийн асуудлаар Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг таслан зогсооход чиглэсэн Монгол Улсын тэргүүлэх чиглэлийг тогтвортой санхүүжүүлэхэд улс төрөөс хараат бус, эрхэм зорилгод суурилсан, хариуцлагатай, ашгийн бус Conservation Trust Fund (CTF) чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд үзэж байна.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах