Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдэлгүй хойшиллоо
УИХ-ын байгалль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, амарч сувилуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

Монгол улсын Ерөнхийлөгч Баттулга агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны ажилд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт тавьсан. Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж, төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар ирсэн ч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгааг УИХ-д хүргүүлсэн албан бичигтээ дурджээ.
Төрийн тэргүүний энэ саналын дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах тов тогтоож зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдэлгүй хойшиллоо. Харин засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлоос эх хүүхдийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн байна.