Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгаль орчинд ээлтэй техникийн үзэсгэлэн болно

Байгальд ээлтэй техник технологийн үзэсгэлэнд байгаль орчны (агаар, ус, хөрс) бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдол, доройтлыг бууруулах, ус, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, хэрэглээг хэмжих, хяналт тавих, хог хаягдал, бохир усыг эргүүлэн ашиглах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчинд ээлтэй техникийн үзэсгэлэн болно
Байгаль орчинд ээлтэй техникийн үзэсгэлэн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилт дэвшүүлсэн. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоорБайгаль орчинд ээлтэй техник, технологи-2014” үзэсгэлэнг БОНХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн энэ сарын 15-17-ны өдрүүдэд МҮХАҮТ-ийн байранд болно.

Байгальд ээлтэй техник технологийн үзэсгэлэнд байгаль орчны (агаар, ус, хөрс) бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдол, доройтлыг бууруулах, ус, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, хэрэглээг хэмжих, хяналт тавих, хог хаягдал, бохир усыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, цэвэрлэх, аюултай, хортой материалын хэрэглээнээс зайлсхийх чиглэлийн шинэ техник, технологи, шилдэг санаачилгуудыг танилцуулах юм.

Мөн энэ үеэр “Байгальд ээлтэй техник, технологи-2014” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хуваалцах