Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд тусгай арга хэмжээ зохион байгуулав

Стокхолм хотноо зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болж буй байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд тусгай арга хэмжээ зохион байгуулав
Байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд тусгай арга хэмжээ зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Стокхолм хотноо зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болж буй байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Дэлхийн байгаль хамгаалах холбоо (WWF), Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийн Олон улсын дэмжигчдийн бүлэг (IYRP) хамтран тусгай арга хэмжээ зохион байгуулав.

“Биологийн төрөл зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар авах яаралтай арга хэмжээ: Байгальд суурилсан ирээдүйтэй шийдэл болох тал хээр, бэлчээрийн нөхөн сэргээлт” сэдвийн дор болсон энэхүү арга хэмжээнд Испанийн Экологийн шилжилтийн яамны Газар ба далайн биологийн олон янз байдлын газрын дэд захирал Ф.М.Мас, бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг төлөөлж Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин, Дэлхийн нүүдэлчин уугуул иргэдийн холбооны Төв Ази дахь төлөөлөгч С.Мааманхүү, Дэлхийн цаа бугын малчдын холбоог төлөөлж А.Озкар болон Нодде Ноото бэлчээрийн холбооны төлөөлөгч Х.Абарчи нар илтгэл танилцууллаа.

Арга хэмжээний дүнд 2030 он гэхэд доройтсон бэлчээрийн 50%-ийг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах олон улсын платформ байгуулах, бэлчээр нутагт сэргээгдэх эрчим хүчний байгууламж байгуулахдаа харилцан ашигтай байх зарчмыг баримтлахыг талуудад уриалав.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар “Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэх тухай” тогтоол батлуулсны хувьд олон улсын томоохон арга хэмжээний үеэр энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

Тусгай арга хэмжээг https://www.youtube.com/watch?v=-8OSXVsBEqw холбоосоор үзэх боломжтой гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах