Байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Өнөрбаяр энэ сарын 12-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр манай улсын иргэн Т пургон автомашины хаалганд 50 кг, иргэн О пургон маркийн автомашины суудлын зөөлөвчин дотор 55.5 кг байгалийн чулууг тус тус хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


















