"Байгалийн нөөцийн менежмент- Нөхөрлөлүүдийн оролцоо" хэлэлцүүлэг болж байна
Дорнод аймгийн Баян-Уул суманд өнөөдөр "Нөхөрлөл хөгжил наадам-2015" хүрээнд "Байгалийн нөөцийн менежмент- Нөхөрлөлүүдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг, "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа болж байна.
Мэдээллийн алба

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Вет Трахман, НҮБ-ын ХХ-ийн төлөөлөгчид, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" Мон 13/303 төсөл, "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь" Мон 12/301 төсөл, Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь" Мон13/301 төслийн төлөөлөгчид, 9 сумын удирдлага, төлөөлөгчид бүхий нийт 150 гаруй гадны сумын зочин, төлөөлөгчид, сумаас 50 гаруй нөхөрлөлийн төлөөлөл оролцож байгаа юм.