“Байгууллагын гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг үнэлэх аргачлал”-ыг орон нутагт туршив
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гамшигт тэсвэртэй Улаанбаатар хот төслийн хүрээнд боловсруулсан “Байгууллагын гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг үнэлэх аргачлал”-ыг орон нутагт туршлаа.
Мэдээллийн алба

Уг аргачлалыг Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дөвшин Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын төслийн ажилтан Г.Эрдэнэцолмон нар Төв, Говьсүмбэр аймгуудын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газрын алба хаагчдад танилцуулж, хамтарсан үнэлгээг хийсэн юм.

Оролцогчид өөрсдийн байгуулллагын гамшгийн эрсдлийн менежментийг үнэлсэн бөгөөд боловсруулсан аргачлалыг ашиглахад хялбар, бодит үнэлгээ гарч байна гэж дүгнэв.

Тус аргачлалыг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудад туршиж үзсэн бөгөөд анх удаагаа орон нутагт туршиж байгаа нь энэ юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.