Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн командлагч ахмад Николет Макларенаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов
Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн командлагч ахмад Николет Макларенаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус газрын дарга, хурандаа Г.Галбадрах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон ашиглагдаж байгаа тусгай зориулалтын автомашин, техник, багаж хэрэгслийг танилцуулсан юм.

Энэ үеэр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, нөхөрсөг уулзалт хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах