Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байлдагч нас барсан хэргийг шалгаж байна

баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байлдагч нас барсан хэргийг шалгаж байна
Байлдагч нас барсан хэргийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 09:10 цаг “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулахад 19 настай, эрэгтэй “Н” гэгч амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хохирогч “Н” тус аймагт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний ... дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах