Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байлдагчийн ээжтэйгээ уулзаж буй мөч

Дайчдаа сургаж бэлтгэхийн зэрэгцээ хайртай гэр бүлтэй нь тэмдэглэлт баяруудад захидал харилцаагаар "уулзуулахад" анхаарч ажилладаг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байлдагчийн ээжтэйгээ уулзаж буй мөч
Байлдагчийн ээжтэйгээ уулзаж буй мөч. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат албаныхаа дайчдыг цэргийн эрдэмд сургахаас гадна өндөр ёс зүй, эх оронч үзэл хүмүүжилтэй эрүүл, чийрэг эр хүн болгож төлөвшүүлэхийн төлөө ажилладаг.

Дайчдаа сургаж бэлтгэхийн зэрэгцээ хайртай гэр бүлтэй нь тэмдэглэлт баяруудад захидал харилцаагаар "уулзуулахад" анхаарч ажилладаг юм. Энэ удаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан байлдагч Б.Бумбаярыг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-өөр ээжтэй нь уулзуулжээ. Байлдагч Б.Бумбаяр нь авьяаслаг байлдагч бөгөөд "Ижийгээ гомдоох учиргүй" дуугаар ангийнхаа эмэгтэй цэргийн алба хаагч, эмэгтэйчүүдэд ая дуугаа өргөж байхад түүний ээж орсон нь гэнэтийн бэлэг болж чадсан байна.

Байлдагчийн ээж хүүгээ цог жавхаа, золбоо дүүрэн эр цэрэг болсныг онцолж, удахгүй болох "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойн мэндийг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүргэсэн юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах