Байнгын хороодын хуралдаан болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.11.21/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.11.21/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт.


















