Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хорооны дарга Хууль зүйн яаманд ажиллав

Энэ үеэр байнгын хорооны даргад эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Хууль зүйн сайд танилцуулга мэдээлэл хийсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хорооны дарга Хууль зүйн яаманд ажиллав
Байнгын хорооны дарга Хууль зүйн яаманд ажиллав. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр байнгын хорооны албан хаагчдынхаа хамтаар Хууль зүйн яаманд ажиллажээ.

Энэ үеэр байнгын хорооны даргад эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Хууль зүйн сайд танилцуулга мэдээлэл хийсэн байна. Шинэчлэлийн хүрээнд нийт 41 хуулийг шинээр боловсруулан өргөн мэдүүлж батлуулах зорилт тавьснаас найман хуулийг УИХ-аар батлуулсан,11 хуулийг өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.

Түүнчлэн Засгийн газарт дөрвөн хуулийн төсөл хүргүүлсэн бол 14 хуулийн төслийг одоо Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газарт боловсруулж,10 хуулийн төслийн судалгааны ажлыг хийж байгаа ажээ.

Хуваалцах