Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Байрны дээврээс хоёр хүн үсэрч нас баржээ

Байрны дээврээс үсэрсэн хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 18 дугаар байрны дээврээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 09:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байрны дээврээс хоёр хүн үсэрч нас баржээ
Байрны дээврээс хоёр хүн үсэрч нас баржээ. Зураг: МҮОНРТ

Байрны дээврээс үсэрсэн хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 18 дугаар байрны дээврээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 09:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Хэрэг гарсны дараа эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэйг нь яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэсэн ч амиа алдсан байна.

Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэг дээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа” гэв.

Хуваалцах