Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Байрзүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний 284-р ангитай хамтран зохион байгуулж байгаа“ Байрзүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалт эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байрзүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалт эхэллээ
“Байрзүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний 284-р ангитай хамтран зохион байгуулж байгаа“ Байрзүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалт эхэллээ.



Сургалтад ОБЕГ болон төв, орон нутгийн онцгой байдлын газар, анги байгууллагын орлогч, штабын дарга, төлөвлөлт хариуцсан 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.



Сургалтаар байрзүйн зургийн тухай болон зургаар газар орон дээр баримжаалах, газарзүйн мэдээллийн систем, байршил тодорхойлогчийн талаар мэдлэг олгох, даргын ажлын зураг дээр ажиллах дадлага, чадварыг олгох юм. Тус сургалт маргааш үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах