Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Байт харвааны УАШТ Орхон аймагт болж байна

Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 20 гаруй байгууллага, клубийн 303 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Орхон аймгаас 79 тамирчин оролцож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байт харвааны УАШТ Орхон аймагт болж байна
Байт харвааны УАШТ Орхон аймагт болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын байт харвааны 15 дахь удаагийн заалны УАШТ Орхон аймагт өчигдөр эхэллээ.

Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 20 гаруй байгууллага, клубийн 303 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Орхон аймгаас 79 тамирчин оролцож байна.

Энэхүү тэмцээн рекувр болон компаунд төрлөөр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болж буй. Тамирчид рекувр төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөнө.

Харин компаунд төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорьж байна.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Хуваалцах