Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банк бус санхүүгийн асуудлаар 264444 дугаарт хандаарай

Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийттэй харилцах нэгдсэн гарцтай боллоо. Банкнаас бусад санхүүгийн зах зээл, үйлчилгээний нөхцөл, бүтээгдэхүүний чанар, Хорооны зохицуулалт болон бусад бүхий л асуудлаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банк бус санхүүгийн асуудлаар 264444 дугаарт хандаарай
Банк бус санхүүгийн асуудлаар 264444 дугаарт хандаарай. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийттэй харилцах нэгдсэн гарцтай боллоо. Банкнаас бусад санхүүгийн зах зээл, үйлчилгээний нөхцөл, бүтээгдэхүүний чанар, Хорооны зохицуулалт болон бусад бүхий л асуудлаар хэн бүхэн 264444 дугаарын утсаар холбогдож, санал хүсэлт, өргөдөл гомдлоо өгөх, асууж лавлах боломжтой. Хэрэв гар утсаар залгавал дугаар өмнө 51 гэсэн угтвар код хийж холбогдоно.

Дээрх дугаарын утас нь Хорооны цорын ганц харилцааны суваг болж буй тул зөвхөн иргэд, олон нийт төдийгүй зах зээлийн оролцогч, Хорооны зохицуулалтын хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид гээд бүхий л хүмүүс гагцхүү тус дугаарт залгаж, авахыг хүссэн мэдээллээ авч, ярилцахыг хүссэн албан хаагчтайгаа холбогдож болно. Хорооны үйл ажиллагааны нэгдмэл байдал, зохион байгуулалтыг дээшлүүлэх зорилгоор утсан холбооны уг төв гарцыг ажиллуулж байгаа бөгөөд энэ нь олон нийт, харилцагчдад чирэгдэл, хүндрэл үүсгэхгүй байхад чиглэж буй юм гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Хуваалцах