Банкны ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байна
банканд ажилладаг 27 настай, эрэгтэй “З” гэгч энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-нд 18:15 цагт 3Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай банкны ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгажээ. Ийн тус банканд ажилладаг 27 настай, эрэгтэй “З” гэгч энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


















