Банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг дахин шүүхдэнэ
Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг өмнө нь ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сард болж, “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Харин энэ шийдвэрийг ШӨХТГ-аас эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн. Тус газрын дарга Т.Аюурсайхан “Нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариуг шүүхээс гаргасан” хэмээн ийнхүү өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.


















