Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга, авто замын чанарт тавих хэмнэлзүйн хяналт сайжирна

Монгол улсад барилга, авто замын салбар өргөжин хөгжихийн зэрэгцээ барилга, авто замын чанар тулгамдсан асуудал болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга, авто замын чанарт тавих хэмнэлзүйн хяналт сайжирна
Барилга, авто замын чанарт тавих хэмнэлзүйн хяналт сайжирна. Зураг: МҮОНРТ

Монгол улсад барилга, авто замын салбар өргөжин хөгжихийн зэрэгцээ барилга, авто замын чанар тулгамдсан асуудал болоод байна. Барилга, авто замын чанар нь материалын чанар, тип маркыг үнэн зөв тогтоож, тодорхойлдог лабораториудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Чанартай материалаас – Чанартай барилга, авто зам бий болдог ба барилгын материалын шинжилгээ хийдэг лабораториудын хэмжих хэрэгсэл үнэн зөв байж, шалгалт тохируулгад хамрагдсан байх шаардлагатай ч Монгол улсын хэмжээнд эталон төхөөрөмжгүйгээс шалгалт тохируулгад хамруулж чаддаггүй байсан. Шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан барилгын материал бэлтгэж, орон сууц, авто зам барих нь барилгын бат бэх байдал алдагдах үүний улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдлийг үүсгэдэг. Стандарт, хэмжил зүйн газарт “Механик, хүч хатуулгын хэмжлийн лаборатори”-ийг шинээр байгуулан ажиллаж байна. Тус лаборатори нь барилгын хавтан, цементний марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 5, 60, 200 тонны даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа төхөөрөмж зэрэг зөөврийн этолан хэмжих хэрэгсэлтэй болсон бөгөөд барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийн шалгалт тохируулга /калибровка/ хийх бүрэн боломжтой болсон.

Хуваалцах