“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сарын аяныг эхлүүллээ
Төв аймагт “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сарын аяныг эхлүүллээ.
Мэдээллийн алба

Төв аймагт “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сарын аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд аймаг, улсын төсвийн хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтаар 10 гаруй суманд барьж байгаа барилгуудад шалгалт хийх юм.
Мөн шинээр ашиглалтад орсон барилгын чанарт хяналт, шалгалт хийж, осол гэмтлээс сэргийлэх талаар зөвлөмж өгөхөөр мэргэжлийн хамтарсан баг ажиллана.
Сарын аяныг эхлүүлснээр барилгын салбарын осол гэмтэл буурна гэж албаныхан үзэж байна. Тухайлбал, сүүлийн 5 жилд тус аймгийн хэмжээнд 60 гаруй осол бүртгэгджээ.
Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга н.Насанжаргалын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сарын аяныг эхлүүллээ


















