Барилга, газрын салбарт авлига их байна
“Бизнес ба авлига” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАТ-д боллоо. Азийн сан 2006 оноос эхлэн бизнесийн голлох салбарт авлига ямар байгаа талаар судалсан байна.
Мэдээллийн алба
“Бизнес ба авлига” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАТ-д боллоо. Азийн сан 2006 оноос эхлэн бизнесийн голлох салбарт авлига ямар байгаа талаар судалсан байна. Тухайн үед судалгаанд оролцогчдын 26 хувь нь ямар нэг байдлаар авлига өгдөг гэж хариулсан бол энэ удаагийн судалгаагаар долоон хувь болж буурчээ.
Ахуйн түвшинд авлигын асуудал буурсан ч, бизнесийн түвшинд авлига байсаар байгааг Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер н.Баянмөнх хэллээ.
Энэ удаагийн судалгааг барилгын салбарын авлигын асуудалд хандуулжээ. Барилгын газар, тендер, тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлига буурахгүй байгаа учраас энэ салбарт Авлигатай тэмцэх газрынхан анхаарах хэрэгтэй гэсэн юм.


















