Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах зургаан асуудлыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах зургаан асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө;

2. Дарь-Эх олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

3. Монель олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

4. Тахилт олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

5. “Барилгын холбоо дохиололын зураг төслийн төлөвлөлтийн дүрэм” БД;

6. Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих "Сэлбэ сэргэлт" төслийн техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар.

Хэлэлцсэн асуудлуудаас “Дарь-Эх”, “Монель”, “Тахилт” олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ гэж БХБЯ-наас мэдээллээ.

Хуваалцах