Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байна

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018 ” сарын аяны хүрээнд хөдөлмарийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын А/33 тоот тушаалыг үндэслэн аж ахуйн байгууллагын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байна
Барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018 ” сарын аяны хүрээнд хөдөлмарийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын А/33 тоот тушаалыг үндэслэн аж ахуйн байгууллагын удирдлага, инженер техник, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудад 2018 оны 04 дүгээрсарын 26, 27-ны өдрүүдэд хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар сургалт зохион байгууллаа.Сургалтанд хүнс, хөнгөн, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 ААНБ-ын удирдлага, ИТ Ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголт, ХАБЭА-н хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэх арга зүй, ажил олгогч, ажилтан, хэсэг нэгжийн удирдлагын эрх үүрэг, ХАБЭА-н эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь, ажлын байран дахь хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлс, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгууллаа.

Хуваалцах