Барилга засварын ажлын сонгон шалгаруулалт зарлаж байна
МҮОНРТ-ийн “MNB WORLD” сувгийн дөрөвдүгээр давхарт байрлаж буй 150м2 талбайд барилгын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн “MNB WORLD” сувгийн дөрөвдүгээр давхарт байрлаж буй 150м2 талбайд барилгын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Компанид тавигдах ерөнхий шаардлага:
- Тухайн чиглэлээр ажлын дадлага туршлагатай байх
- Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрөлтэй байх /ААН-н гэрчилгээний хуулбар, бусад тусгай зөвшөөрлийн хуулбар нотариатаар баталгаажуулсан/
- Санхүүгийн чадамжтай байх
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах чадвартай зээлийн хэмжээ: 80%-хувиас багагүй байх
- Татвар, болон НДШ-ийн өргүй байх
- Мэргэжлийн чадварлаг хамт олон байх
Хийгдэх ажлын даалгавар
Дизайны зураг төслийг засварын ажлын үнийн санал, ажил гүйцэтгэх хугацааны хамт боловсруулж битүүмжлэн 2018 оны 4 сарын 16-ны 10 цагт багтаан ирүүлэх /Жич: гүйцэтгэх ажлын талбайтай ирж танилцана уу/
Холбогдох утас: 99146347, 90113101
Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.
Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр, санхүүгийн өрөө
Утас: 327232 /дотуур 2206, 2115/


















