Барилгын гүйцэтгэгч ААН нь тодорхойгүй зөрчлийг шалгаж байна
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хот дахин төлөвлөлтөөр баригдаж буй үйлчилгээтэй 54 айлын орон сууцны барилгын захиалагч нь Металл энд вүүд ХХК -д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/36 дугаар удирдамжийн дагуу барилгын хөдөлмөрийн
Мэдээллийн алба




Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хот дахин төлөвлөлтөөр баригдаж буй үйлчилгээтэй 54 айлын орон сууцны барилгын захиалагч нь Металл энд вүүд ХХК -д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/36 дугаар удирдамжийн дагуу барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгахад:Барилгын гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбай болон барилгын үйлдвэрлэлийн орчинд тэмдэг тэмдэглэгээ бүхий хамгаалалтын байгууламж хийгдээгүй.-Ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлдэг.-Барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хамгаалалт хийгдээгүй.-Барилгын объект руу орох гарах хэсэгт шат, хашлага хамгаалалт хийгдээгүй-Барилгын гүйцэтгэтгэгч тодорхойгүй зөрчлүүд илэрлээ.Шалгалт үргэлжилж байна.


















