Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх замыг ашиглалтад орууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх замыг ашиглалтад орууллаа
“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх замыг ашиглалтад орууллаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо 20, 22-р байрны зүүн талын явган зам, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авлаа.

Тус зам нь 0,28км урт авто зам, 1 эгнээтэй зорчих хэсгийн өргөн 4 метр, хоёр талдаа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай хийгдсэн юм.

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Петровис ШТС-ын баруун талаас “Эрин” хорооллын 46/1 байр хүртэлх авто замыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү авто зам нь хоёр талдаа 2 метрийн өргөн явган зам, ногоон байгууламжтай, гэрэлтүүлгийн ажил бүрэн хийгдсэн, 0.63 км урт авто зам юм.

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг энэ өдөр ашиглалтад орууллаа. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой, үерийн далантай иж бүрэн стандартын шаардлага хангасан автозамыг улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээн авлаа.

Хуваалцах