Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов

"Цемент шохой" ТӨХК-ийн 40 жилийн ойн хүрээнд "Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов
"Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов. Зураг: МҮОНРТ

"Цемент шохой" ТӨХК-ийн 40 жилийн ойн хүрээнд "Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо.

Хуралд БХБЯ, дотоодын цемент үйлдвэрдлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч нар, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлт, чанарын асуудлуудыг авч хэлэлцлээ.

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар "Барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагдаж буй цахилгаан станцын хаягдал, төрөл бүрийн үнсний шинж чанарын ялгаа, цацрагийн судалгаа", "Барилгын материалын талаар Төрөөс баримтлах бодлого, цаашдын чиг хандлага", "Триэтаноламин нэмэлттэй портландцементийн физик, механик чанарын судалгаа", Портландцементийн хими, эрдэс зүйн найрлагын судалгаа зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцов гэж БХБЯ-наас мэдээллээ.

Хуваалцах