Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна

Төрийн анхан шатны нэгжийн ажилтанд цахим системд ажиллах чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь салбарын статистикийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв цуглуулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна
Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Төрийн анхан шатны нэгжийн ажилтанд цахим системд ажиллах чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь салбарын статистикийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв цуглуулах, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл өгч, мэдээллийн хамралт чанарыг сайжруулах зорилготой юм.

Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга болон Барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтад хамрагдсанаар аймаг, орон нутгийн харилцагч байгууллагууд болох барилгын салбарын хувийн байгууллагуудын үйл ажиллагаа, тайлан болоод бусад үйл ажиллагааг цахимаар авч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хялбаршуулах, уялдааг сайжруулах юм.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах