“Баримт бичгийн хуурмаглалыг илрүүлэх нь” сэдэвт сургалт боллоо
Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын албан хаагчдын мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент Дипломат Аюулгүйн Албаны Тусгай төлөөлөгч Жереми Т.Вайнштайн
Мэдээллийн алба




Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын албан хаагчдын мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент Дипломат Аюулгүйн Албаны Тусгай төлөөлөгч Жереми Т.Вайнштайн “Баримт бичгийн хуурмаглалыг илрүүлэх нь”, “Бусдын баримт бичиг ашиглах залиланг илрүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад төвийн болон Буян-Ухаа дахь газрын нийт 20 гаруй албан хаагч хамрагдсан юм.Сургалтаар шенгений визийн аюулгүй байдлын үндсэн технологийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд техник, технологи хөгжихийн хэрээр паспорт болон бичиг баримтын нууцлалыг илүү өндөр түвшинд гүйцэтгэх шаардлага нэмэгдэж байгааг онцолж байв. Түүнчлэн, паспорт эзэмшигч иргэн нас ахиж, таргалж, турах, борлох зэрэг олон шалтгаанаар паспортын зургаас өөр харагдах, жинхэнэ эзэмшигч мөн эсэх, бусдын баримт бичиг ашигласан зэргийг нарийн нягталж, таньж сурах хэрэгтэйг чухалчлав.Дараагийн удаад нарийвчилсан сэдвээр буюу “ Ярилцлага хийх арга барил” сэдвээр сургалт зохион байгуулах аж.


















