Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 1 дүгээр сарын сугалааны тохирол 21-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Ца

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу. Зураг: МҮОНРТ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 1 дүгээр сарын сугалааны тохирол 21-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэхүү сугалааны тохирол нь 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарахгүй.

Хуваалцах