Баримтат контент бүтээгчдийг сургалтад урьж байна
МҮОНРТ-ийн Гадаад харилцааны хэлтэс болон Данийн THE WHY байгууллага хамтран “ДАНИЙН БАРИМТАТ КИНО ӨДӨР- 2018” сэдвийн дор WORKSHOP-КРЕАТИВ СУРГАЛТ”-ыг 2018 оны 11 сарын 9 ны Баасан гарагт МҮОНРТ дээр зохион байгуулах гэж байна
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Гадаад харилцааны хэлтэс болон Данийн THE WHY байгууллага хамтран “ДАНИЙН БАРИМТАТ КИНО ӨДӨР- 2018” сэдвийн дор WORKSHOP-КРЕАТИВ СУРГАЛТ”-ыг 2018 оны 11 сарын 9 ны Баасан гарагт МҮОНРТ дээр зохион байгуулах гэж байна
МҮОНТ-с хэрэгжүүлж буй “Дэлхийн түүхүүд” төслийн хүрээнд WORLD STORIES байгууллагын нэрт найруулагч Венецийн Кино Наадмын Шагналт Кино найруулагч, Кино зохиолч Андраес Далсгаард (The Great Game, The War Show) мөн Кино продюсер,Кино зохиолч Майкл Хаслунд (The Great Game, Expedition to the end of the world) нарын удирдан явуулах сургалтанд телевиз, киноны найруулагч, продюсер Баримтат кино сонирхогч, бүтээгч та бүхнийг урьж байна:
Холбогдох мэдээллийг доорх утсаар авна уу.
Утас: 9191-9360 /Сургалтын мэргэжилтэн/
И-мэйл: bolormaa.mnb@gmail.com
ДАНИЙН БАРИМТАТ КИНО ӨДӨР 2018
шагналт кино бүтээгчидтэй хамт креатив сургалт
Илтгэгчид:
Майкл Хаслунд
Кино продюсер&Кино зохиолч (The Great Game, Expedition to the end of the world)
Хаслунд Филм Апс, Хаслунд Денкик Энтертейнмэнтийн Гүйцэтгэх Захирал
Монгол улсаас Дани улс дахь Өргөмжлөлт Консул
Андраес Далсгаард
Кино найруулагч&Кино зохиолч (The Great Game, The War Show)
Венецийн Кино Наадмын Шагналт
Модератор:
Хореа Салажан
MNB Эксперт зөвлөх
ХӨТӨЛБӨР
09:00 - Бүртгэл
09:30 Кино үзлэг “The War Show”
11:00 Кино үзлэг “Expedition to the end of the world”
13:00 Үдийн завсарлагаа
14:00 Танилцуулга
14:15 - Найруулагчийн хувьд кино яаж бүтсэн талаар илтгэл тавина (кино бүтэхээс эхлээд борлуулалт хүртэл) + Асуулт, хариулт
15:45 Продюсерийн хувьд кино яаж бүтсэн талаар илтгэл тавина (кино бүтэхээс эхлээд борлуулалт хүртэл) + Асуулт, хариулт
17:15 ДҮГНЭЛТ
Хаана: МҮОНРТ-ийн ЦАГААН ЛАВАЙ СТУДИ
Бүртгэлийг
training@mnb.international хаягаар хүлээн авна.


















