Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүллээ

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа болон холбогдох албаныхан Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн нутаг дэвсгэрт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүллээ
Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүллээ. Зураг: МҮОНРТ

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа болон холбогдох албаныхан Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн нутаг дэвсгэрт Буянт голын онцгой хамгаалалтын бүсэд бартаат замын "WESTERN CUP–4x4" баруун бүсийн тэмцээн уралдааныг зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүллээ.

Тус сав газрын захиргааны томоохон голуудын нэг болох Ховд голын үндсэн цутгал болох Хонгио, Шураг голуудын эхэнд хээрийн хянан баталгаажуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Толбо, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумдын нутгаар хийж гүйцэтгэв.

Засгийн газрын 194, 289 тогтоолуудад заасан урсац бүрэлдэх эхийн хил болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2015 онд зураглаж гаргасан хилтэй давхцуулан үзэж, өмнөх зураглал, мэдээллийг нягтлан газар дээр нь ажиллаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэн, шаардлагатай цэгүүд дээр ажиллаж координатжуулж ажиллалаа гэж Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Хуваалцах