Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун аймгууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна

Урьд шөнийн орсон цаснаас үүдээд баруун чиглэлийн өндөр даваануудад халтиргаа гулгаа ихээр үүссэн байгааг Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун аймгууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна
Баруун аймгууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Урьд шөнийн орсон цаснаас үүдээд баруун чиглэлийн өндөр даваануудад халтиргаа гулгаа ихээр үүссэн байгааг Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Одоогийн байдлаар Өвөрхангай, Төв аймгийн зарим нутгаар болон Баянхонгор аймагт авто замын нөхцөл байдал хүндэрчээ. Өнөө, маргаашдаа цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир энэ өдрүүдэд орон нутаг руу, ялангуяа баруун аймгууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хөдөлгөөн зохицуулалтын ахлах мэргэжилтэн н.Мянганбаатарыг яриаг хүргэе.

Хуваалцах