Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун болон говийн бүсийн иргэдийг дэмжинэ

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун болон говийн бүсийн иргэдийг дэмжинэ
Баруун болон говийн бүсийн иргэдийг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 1 дүгээр үе шат амжилттай хэрэгжиж байна.

Төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж эхэлснээр баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай газрууд, мөн 1 дүгээр үе шатанд хамрагдаагүй Тусгай хамгаалалттай газруудыг хамруулах асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын холбогдох хүмүүс төслийн зөвлөх багийнхантай уулзаж ярилцлаа.

Тухайлбал, Баруун болон Говийн бүсийн Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн тусгай хамгаалалттай газрууд болон ойр орчмын иргэдийг хамруулах болж байна.

Хуваалцах