Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Зураг: МҮОНРТ

2014 оны 6 дугаар сарын 11-ний 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 13-18 хэм, Төв, Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

Хуваалцах