Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүс дэх газрын албан хаагчдын арга зүйн цугларалт боллоо

ГИХГ-ын Баруун бүс дэх газар түүний харьяа аймгуудын төлөөлөл оролцсон арга зүйн цугларалт өнгөрөгч 11 дүгээр сард Ховд аймгийн Ховд хотноо боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүс дэх газрын албан хаагчдын арга зүйн цугларалт боллоо
Баруун бүс дэх газрын албан хаагчдын арга зүйн цугларалт боллоо. Зураг: МҮОНРТ

ГИХГ-ын Баруун бүс дэх газар түүний харьяа аймгуудын төлөөлөл оролцсон арга зүйн цугларалт өнгөрөгч 11 дүгээр сард Ховд аймгийн Ховд хотноо боллоо. Цугларалтад төвөөс тус газрын Дэд дарга Д.Түвшинтөр, Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Өнөмөнх, Виз, зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн А.Баттөр нар оролцож байгууллагын үндсэн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, хяналт шалгалт, виз, зөвшөөрлийн чиглэлээр орон нутагт анхаарах асуудлуудын талаар албан хаагчдын санал, сэтгэгдлийг сонслоо. Үүнээс гадна Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн Баруун бүс дэх газраас байгууллагын дарга, удирдлагуудад тодорхой санал, хүсэлтээ хүргүүлсэн байна. Энэхүү хэмжээ нь Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан бүсийн газар, хэлтсийн албан хаагчид нэг дор цугларч, харилцан туршлага солилцсон чухал үр дүнтэй болж өндөрлөлөө.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах