Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт чуулганд БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга оролцлоо

Ховд аймгийн хөрөнгө оруулалтын чуулган өндөрлөлөө. Чуулганы үр дүнд дараах шийдвэрүүд гарав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт чуулганд БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга оролцлоо
Баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт чуулганд БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга оролцлоо. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн хөрөнгө оруулалтын чуулган өндөрлөлөө. Чуулганы үр дүнд дараах шийдвэрүүд гарав.

Үүнд:- Төвтэй, хилтэй, хөрш аймгуудтайгаа холбогдсон авто зам,- 2 боомт, цементийн үйлдвэр ба 4С ангиллын олон улсын нисэх буудал,- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын цэвэр эрчим хүчний эх үүсвэр,- Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох,- УБ-с 1000 км алслагдсан орон нутагт аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувь хөнгөлөх- Засгийн газрын шийдвэрүүд, аймгийн удирдлагын шинэлэг арга барил, бизнесийг дэмжсэн алхмууд хийгдлээ.

Мөн аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан:1) Аялал жуулчлалын сангийн хөрөнгийг агаарын тээвэрт дэмжлэг үзүүлэх зориулалтаар ашиглах гэж буй нь Ховдоос бүс нутгийн улсууд руу шууд нислэг хийх боломжийг нэмэгдүүлнэ.

2) Хил орчмын аялал жуулчлалын бүс нутаг гэдэгт сумын хилийг ойлгодог байсныг аймгийн болгон өргөжүүлэх нь 72 цагийн хугацаатай К3 визээр Булган сумаар хязгаарлагдахгүй Ховд хот хүртэл аялах нөхцөлийг бүрдүүлнэ.

3) Улсын аялал жуулчлалын бүс тогтоож хөгжлийн төлөвлөлтөд нийцсэн хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалан дэглэм мөрдүүлэх нь олон ястны соёлын болоод тусгай хамгаалалттай газруудад түшиглэсэн байгалийн аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлэх боломжтой болгоно.

4) Алслагдсан бүс нутгийн иргэдийг аялал жуулчлалд татан оролцуулах, байнгын үйлчилгээг орлохуйц отоглох цэгүүдийг хувийн хэвшлээр хийлгэх зохицуулалтууд нь бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг амсаж буй малчдыг амжиргааны шинэ эх үүсвэртэй болгох юм.

Түүнчлэн баруун 3 аймагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх Азийн хөгжлийн банкны 2 сая ам.долларын буцалтгүй тусламж, 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах, хил орчмын аялал жуулчлалын талаар БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хилийн бүсэд зорчих иргэдийн визийн нөхцөлийг хялбаршуулах шийдвэрүүд гарснаар Хөрөнгө оруулалтын чуулганы аялал жуулчлалын зорилтууд биелэгдэх юм.

Олон ястны өлгий, уулсын орон, борцгор хотон, цоохор ирвэс, монгол бөхөн, аргаль, янгирын нутагт аялаарай.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах