Баруун гурван аймгийн цахилгааныг хязгаарлажээ
Баруун гурван аймгийн цахилгааныг хязгаарлажээ. Учир нь эдгээр аймаг эрчим хүчээ ОХУ-аас авдаг. ОХУ цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаа тул Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлах талаар бичгээр мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Ингэхдээ Ховд аймгийг голчлон, нөгөө хоёр аймгийн зарим хэсгийн эрчим хүчийг тасалжээ. Ховдын цахилгааныг өглөө 06-22.00 хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан авч байгааа аж. Гэхдээ оргил ачааллын үед хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаагаас аймгийн төв, эмнэлэг зэрэг газруудыг цахилгаанаар хангаж байна. Хязгаарлалт өнөөдөр дуусах ёстой.