Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Баруун цанхиас 128.6 мянган тонн нүүрс олборложээ

Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” энэ онд баруун цанхийн уурхайгаас 2.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор 128.6 мянган тонныг олборлоод байгаа аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун цанхиас 128.6 мянган  тонн нүүрс олборложээ
Баруун цанхиас 128.6 мянган тонн нүүрс олборложээ. Зураг: МҮОНРТ

Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” энэ онд баруун цанхийн уурхайгаас 2.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор 128.6 мянган тонныг олборлоод байгаа аж.

Харин зүүн цанхиас зургаан сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогоор 834 мянган тонн нүүрс олборлож, 372 мянган тонныг экспортолжээ. “Эрдэнэс Тавантолгой” цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ гэрээний дагуу БНХАУ-ын

“Чалко” компанид экспортолж буй.

Өнөөдрийн байдлаар манай улсын “Чалко”-д нүүрсээр төлөх өр 170 гаруй сая ам.доллар үлдсэн байна. Уул уурхайн яамныхан “Чалко”-ийн өрийг энэ онд барагдуулж дуусах боломжтой гэж үзсэн байна.

Түлхүүр үг:Баруун цанхиас 128.6 мянган тонн нүүрс олборложээ
Хуваалцах