Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Баруун цанхид хамтрах түншлэл тодорлоо

Ройтерс агентлагийн мэдээлснээр Тавантолгойн нүүрсний ордын Баруун Цанхийн хэсэгт нэг жил уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг шалгаруулах тендерийн ялагч тодорчээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун цанхид хамтрах түншлэл тодорлоо
Баруун цанхид хамтрах түншлэл тодорлоо. Зураг: МҮОНРТ

Ройтерс агентлагийн мэдээлснээр Тавантолгойн нүүрсний ордын Баруун Цанхийн хэсэгт нэг жил уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг шалгаруулах тендерийн ялагч тодорчээ.

Тендерт “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн түншлэл ялснаар уг ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болсон байна.

Тус түншлэл нэг шоо метр уулын цулыг 8838 төгрөгөөр олборлох хүсэлт ирүүлснээрээ өрсөлдөгчдөөсөө үнийн саналын хувьд өндөр өртөгтэй байсан ч бусад үзүүлэлтээрээ шалгарсан байна.

Түншлэлд нэгдсэн компаниуд үндэсний хөрөнгө орууллалттайгаас гадна энэ жил тус талбайгаас хоёр сая тонн орчим нүүрс олборлож, экспортлох боломжтой хэмээн үзсэн байжээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал ихээхэн дээшлэх боломжтой хэмээн шинжээчид үзэж байгаа аж.

Түлхүүр үг:Баруун цанхид хамтрах түншлэл тодорлоо
Хуваалцах