Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруунбүрэнд сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруунбүрэнд сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Баруунбүрэнд сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Тухайн өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олсон байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 7 алба хаагч, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн 2 алба хаагч ар гэрийн 20 хүн, 2 автомашинтай нийт 42 хүн, 4 автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хуваалцах